Бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 25.7 хувийг согтуугаар үйлджээ
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээгээр 2021 онд нийт 412 гэмт хэрэг гарч, 359 хүн гэмт хэрэгт холбогдсон байна. Үүний дотор хүний амь бие эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 124, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 170, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 26, байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг 45, бусад 47 гэмт хэрэг гарсан байна.
1235天