“Хүмүүн бичиг” сониныг сургалтын үйл ажиллагаанд байнга ашигладаг
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Өлзийт сумын Ерөнхий боловсролын сургуулийн 7а анги 31 сурагчтай. Анги удирдсан багшийг Т.Өлзийсайхан, ангийн даргыг Б.Очирзаяа гэдэг. Энэ ангид Б.Сугармаа хэмээх багш Монгол хэл, бичгийн хичээл заадаг байна. Тус анги нь “Тээгч, Түгээгч-2019” улсын уралдаанд амжилттай оролцсон “Хичээнгүй бичигтэн” анги юм. “Хүмүүн бичиг” сониныг анги нийтээр захиалан, уншлагын хурдаа нэмэгдүүлэн, гар бичмэлийн эхийг дуурайлган бичиж, сониноо үр бүтээлтэй сургалтдаа байнга ашиглаж байна.
2010天