Олон нийтийн цагдаа нар давтан сургалтад хамарч байна
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Зөрчлийн болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/121, 122 дугаар тушаалаар баталсан "Олон нийтийн цагдаагийн дүрэм, хөдөлмөрийн гэрээ", холбогдох журмуудаар 2017 оны 10 дугаар сарын 11, 12-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын Сургалтын нэгдсэн төв, Нийслэлийн цагдаагийн газар хамтран олон нийтийн цагдаагийн давтан сургалтыг зохион байгуулж байна.
2832天