Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын сургалт боллоо
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Иргэн таны төлөө-Мэргэжлийн хяналт” аяны хүрээнд “Цацрагийн хяналтын улсын байцаагчдын чадавхыг бэхжүүлэх, цацрагийн ослын үеийн бэлэн байдлыг хангуулах нь” сэдвээр улсын байцаагчдын сургалт энэ сарын 8-9-нд Улаанбаатар хотноо амжилттай боллоо. Тус сургалтыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран зохион байгуулжээ.
2380天