ДУНДГОВЬ: 500-гаад хүүхэд 10 төрлийн хичээлээр элсэлтийн шалгалт өгч байна
Мандалговь, 2025 оны зургаадугаар сарын 19. /МОНЦАМЭ/ Дундговь аймгийн хувьд 2022 онд тухайн үеийн аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ц.Мөнхбатын санаачилгаар “Оюунлаг Дундговь” хөтөлбөрийг хэрэгжүүлж элсэлтийн шалгалтдаа 700-800 оноо авсан хүүхдийг нэг сая хүртэлх төгрөгөөр, шавь нараа сайн бэлтгэн амжилттай оролцуулсан багш нарт мөнгөн урамшуулал олгож ажилласны үр дүнд Дундговь аймаг ерөнхий шалгалтын оноогоор улсад 18-д жагсаж байсан нь найман байр урагшилж 10 дугаарт эрэмбэлэгдсэн юм.
27天