Жүжигчин Ди Каприо халимнуудыг тавьж явуулахыг дэмжжээ
ВЛАДИВОСТОК. /РИА Новости/. ОХУ-ын Приморийн хязгаарын Находка хотоос холгүй “халимны шорон” гэгдэх газар хоригдож буй алуурчин халим болон цагаан халимнуудыг тавьж явуулахыг Холливудын алдарт жүжигчин, байгаль орчныг хамгаалагч Леонардо Ди Каприо дэмжсэн байна. Энэ асуудалд дэмжлэг үзүүлэхийг хүссэн тухайгаа тэрбээр “Твиттер” болон “Фэйсбүүк” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
2321天