С.Шойгу коронавирусний вакцин хийлгэжээ
МОСКВА. /Риа Новости/. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал Сергей Шойгу коронавирусний вакцин хийлгэжээ. Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл, Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын батлан хамгаалахын сайд нарт Батлан хамгаалахын яам Оросод бүртгэсэн дэлхийн анхны коронавирусний вакциныг танилцуулжээ.
1758天