Хатан хаан II Елизавета 95 насыг зооглож байна
ЛОНДОН. /TASS/. Их Британийн хатан хаан II Елизавета 95 насыг зооглож байна. Түүний нөхөр, Эдинбургийн гүн Филипп дөрөвдүгээр сарын 9-нд 99 насандаа таалал төгссөн билээ. Энэ эмгэнэлт нөхцөл байдлаас гадна коронавирусний цар тахлын улмаас тогтоосон хязгаарлалттай холбоотойгоор хатан хааны төрсөн өдрийн баярын арга хэмжээ, ёслолын буудлага энэ жил болохгүй аж.
1640天