Дэлхийн эдийн засаг бага зэрэг өсөх төлөвтэй байна
ВАШИНГТОН. /TASS/. Өнгөрсөн онд 2.4 хувьтай байсан дэлхийн эдийн засгийн өсөлтийн хурдац 2020 онд 2.5 хувь, 2021 онд 2.6 хувь, 2022 онд 2.7 хувиар өсөх төлөвтэй байгаа тухай Дэлхийн банкны /ДБ/ дэлхийн эдийн засгийн хөгжлийн хэтийн төлөвийн талаарх нэгдүгээр сарын тайлан мэдээнд дурджээ. Энэ жил уг баримт бичгийг "Эдийн засгийн өсөлтийн бага хурдац ба улс төрийн бэрхшээлүүд" гэж нэрлэсэн байна.
1996天