Батлан хамгаалах салбарын анхны "бүрэн хэмжээний" гэрээг Их Британи, Герман улсууд байгууллаа
ЛОНДОН, 2024 оны аравдугаар сарын 24 /VOA/. Их Британи, Герман улсууд лхагва гарагт батлан хамгаалахын гэрээнд гарын үсэг зурж, НАТО-гийн зүүн жигүүрийн орнуудад цэргийн сургууль хийхэд хамтран ажиллах үүрэг хүлээлээ. Түүнчлэн Украины дайн улам хурцдаж болзошгүй байгаа энэ үед Европын аюулгүй байдлыг хангах шаардлагатай байгааг цохон тэмдэглэжээ.
218天