QUAD-ын уулзалт Энэтхэгт болно
ВАШИНГТОН, 2025 оны хоёрдугаар сарын 14 /TASS/. Япон, Австрали, АНУ, Энэтхэг буюу “Аюулгүй байдлын дөрвөн талт яриа хэлэлцээ”-нд (Quad) оролцогч орнуудын дээд түвшний уулзалтыг Энэтхэг улс зохион байгуулж, Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн тогтвортой байдлын төлөө хамтран ажиллах асуудлыг хэлэлцэнэ гэж тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди мэдэгджээ.
101天