Румыний ерөнхийлөгчийн сонгуульд бие даан нэр дэвшигч тэргүүлжээ
БУХАРЕСТ, 2024 оны арваннэгдүгээр сарын 25 /AFP/. Румыний ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд бие даан нэр дэвшигч Кэлин Жоржеску тэргүүлжээ. Тус улсын Сонгуулийн төв хорооноос даваа гарагт шилжих шөнө мэдээлснээр, саналын хуудсын 95.43 хувийг тоолж дууссаны дараах байдлаар тэрбээр 22.18 хувийн санал авсан байна.
197天