Хятадын хакерууд АНУ-ын Сангийн яамны серверүүдийг хакерджээ
ВАШИНГТОН, 2025 оны нэгдүгээр сарын 2 /DW/. Хятадын засгийн газартай холбоо бүхий хакерууд эдийн засаг, худалдааны хориг арга хэмжээг төлөвлөж, хэрэгжүүлдэг АНУ-ын Сангийн яамны хэд хэдэн албаны компьютерын системийг эвдсэн байна. Энэ тухай “The Washington Post” сонин нэрээ нууцлахыг хүссэн Америкийн албан тушаалтнуудын мэдээллийг эш татан мэдээлжээ.
158天