Ж.Байден өрсөлдөөнөөс гарч, К.Харрисыг дэмжлээ
ВАШИНГТОН, 2024 оны долоодугаар сарын 22 /CNN/. Ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөнөөс гарч, дэд Ерөнхийлөгч Камала Харрист халаагаа өгнө гэдгээ АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ням гарагт мэдэгдлээ. Тэрбээр бүрэн эрхийн үлдсэн хугацаагаа дуусгана гэдгээ дурдсан бөгөөд энэ долоо хоногийн сүүлчээр ард түмэндээ хандан үг хэлэхээр төлөвлөжээ.
333天