Улсын санд худалдан авах дүрслэх урлагийн бүтээлүүд тодорлоо
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Оны шилдэг дүрслэх урлагийн бүтээл 2019” үзэсгэлэнд ирүүлсэн бүтээлийг мэргэжлийн
зөвлөл хоёр шатны шалгаруулалт хийж шигшсэн байна. Үзэсгэлэнд уран
зураг, зураасан зураг, уран баримал, монгол зураг, инстоляци, видео арт
чиглэлийн нийт 180 орчим бүтээл ирснээс анхан шатны шалгаруулалтаар 50
гаруй бүтээлийг буцаажээ. Хоёр дахь шатанд 124 бүтээл шалгаран
оролцсоноос 2019 оны шилдэг бүтээлийг шалгаруулж, шагнал гардуулах
ёслол энэ сарын 18-нд Монголын уран зургийн галарейд боллоо.
2062天