Р.Пүрэвдагва:“Дөрөв дараалан түрүүлж Даншигийн дархан аварга болсондоо баяртай байна
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүй долоон худгийн хөндийд хоёр өдөр үргэлжилсэн “Даншиг наадам Хүрээ цам-2018” шашин соёлын наадам өнөөдөр өндөрлөлөө. Уг наадамд Даншигийн 8, Улсын 33 цолтон нийт 256 хүчит бөх зодоглосноос Архангай аймгийн Булган сумын харъяат Даншигийн далай аварга Р.Пүрэвдагва түрүүлж, дархан аварга цол, Ховд аймгийн Буянт сумын харъяат Даншигийн начин О.Хангай үзүүрлэж, заан цол хүртсэн юм.
2509天