Ой тогтоолтын дэлхийн аварга Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар Хятадын шилдэг тамирчидтай өрсөлдөнө
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ой тогтоолтын Олон улсын Их мастер, Гиннесийн дээд амжилтын эзэн, Ой тогтоолтын дэлхийн аварга ихэр тамирчин Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар Хятадын хамгийн их үзэгчтэй Jiangsu телевизийн "The Brain" шоу нэвтрүүлэгт оролцох урилга хүлээн авч, тус улсын шилдэг хоёр тамирчинтай халз өрсөлдөхөөр боллоо.
849天