Гадаад харилцааны яам МУИС-тай санамж бичиг байгуулав
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ГХЯ-наас Монгол Улсын дипломат алба, гадаад харилцааны салбарын хүний нөөцийг үндэсний хэмжээнд системтэй бэлтгэх бодлого бүхий зорилт тавьж байна. Энэ талын бодлогын судалгааны чанарыг сайжруулах, онол, практикийн уялдаа холбоог дээшлүүлэх, улмаар Монгол Улсын төрийн гадаад бодлого, түүний үзэл баримтлал, тэргүүлэх чиглэлийн талаар санал боловсруулах чадавхийг бэхжүүлэх зорилготой. Энэ үүднээс ГХЯ МУИС-ийн Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургууль хооронд Хамтран ажиллах санамж бичиг байгуулав.
1162天