Хөвсгөл нуурт живсэн техник хэрэгслүүдийг 33.1-171 метрийн гүнээс татан гаргажээ
Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлагаар ОБЕГ, ЗХЖШ-ын холбогдох алба хаагчид, ШУТИС, ҮБХИС-ийн эрдэмтэд, зөвлөх инженер, Геомастер компанийн хайгуул, судалгааны баг хамтран 2021, 2023, 2024 онд Хөвсгөл нуурт живсэн “Сүхбаатар” хөлөг онгоц болон 11 автомашин, техник хэрэгслийг татан гаргалаа.
283天