С.Одонтуяа: ТББ-уудын туршлагыг харгалзан хамтран ажиллана
Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Манай улсад хэдэн жилийн өмнөөс нийгэмд Тогтвортой хөгжлийн боловсролыг олгох талаар эрчимтэй ярьж хэрэгжүүлж ирсэн. Тэгвэл өнөөдөр Уур амьсгалын өөрчлөлтийн талаар мөн нийгэмд мэдээлэл, мэдлэг олгох шаардлагатай байна. Энэ талаар УИХ-ын гишүүн, БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа боловсрол, байгаль орчны холбогдох байгууллагын удирдлага, тогтвортой хөгжлийн төлөөх сэтгүүлчид оролцсон “Уур амьсгалын өөрчлөлт ба өнөөдөр” уулзалтаар хөндлөө.
157天