Отрын бүс нутгийг хуваарьтай ашиглана
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Малын тоо толгойн өсөлт, дэлхийн дулаарлаас үүдэн бэлчээр улам доройтож байна. Энэ бүхэнтэй уялдуулан одооноос эхлэн отрын бүс нутгийг хуваарьтай ашиглаж малчдад хүргэх үйлчилгээг сайжруулах, оторлох мал сүргийг үзлэг, шинжилгээ, угаалга, тарилга, туулгалтад түлхүү хамруулж, тууврын замд тавих хяналтыг сайтар зохион байгуулах хэрэгтэйг ХХААХҮ-ийн З.Мэндсайхан хангайн бүсийн аймгуудын удирдлагатай уулзах үеэр онцлов.
1837天