Баянхошуу, МҮОНРТ орчимд агаар хамгийн бохирдолтой байна
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг хэмждэг цэгүүдээс ирүүлсэн мэдээгээр, өнөөдөр өглөөний 9:30 цагийн байдлаар ихэнх байршилд агаар бага бохирдолтой буюу чанарын индекс 119-235 байгаагаас Баянхошуу, МҮОНРТ орчимд агаар хамгийн бохирдолтой байна. Харин Амгалан, Баруун 4 зам, 100 айл, Ургах наранд агаар хэвийн буюу чанарын индекс 57-88, Мишээл экспо, Монгол газарт агаар цэвэр гарчээ.
2003天