Калифорнид марихуаныг худалдаалж эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-01-02 14:39:36
НЬЮ-ЙОРК. /АП/. АНУ-ын Калифорни муж улсад марихуаныг "хүч тэнхээ сэргээх" зорилгоор борлуулж эхэлсэн тухай “Ассошиэтэд пресс” агентлаг мэдээлэв. 
 
Өнгөрөгч оны 12 дугаар сарын 31-ний шөнө хүчин төгөлдөр болсон шинэ журмын дагуу 21-ээс дээш насны хүмүүс энэхүү мансууруулах бодисыг тусгай зөвшөөрөлтэй дэлгүүрүүдээс худалдан авч болох аж.
 
Марихуан борлуулах тухай санаачлагыг Калифорнийн оршин суугчид  2016 оны 11 дүгээр сард олонхийн саналаар дэмжсэн юм. Мөн сард 21-ээс дээш насныханд "хүч тэнхээ сэргээх" зорилгоор марихуан татаж, хувийн хэрэгцээндээ зориулан ургуулж, бага хэмжээгээр хадгалахыг зөвшөөрсөн нь өнгөрсөн даваа гарагаас буюу өчигдрөөс хүчин төгөлдөр болсон байна.
 
Одоогоор тус муж улсын 100 гаруй дэлгүүр энэ мансууруулах бодисыг худалдаж борлуулах тусгай зөвшөөрөл аваад байгаагийн дийлэнх нь Сан-Диего болон Санта-Крус хотод байдаг аж.  
Э. Аянзаяа 
Холбоотой мэдээ