Хүн ам, орон сууцны завсрын тооллого явагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-06 13:00:03

Говь-Алтай аймгийн Статистикийн хэлтсээс 2015 оны “Хүн ам, орон сууцны завсрын тооллого”-ын ажлаар сумуудтай холбогдон тооллогын ажлын явц, чанарт байнга анхаарч заавар зөвлөгөө өгч байна.

Сүлжээ удаантай сумын хүн ам, өрхийн бүртгэлийн мэдээллийг тусгайлан шивж байгаа аж. Хүн ам, орон сууцны завсрын тооллогын бэлтгэл ажлын хүрээнд сүлжээгүй Тонхил сумын “Алтайн оргил” багийн, Чандмань сумын “Эрдэнэ-Уул” багийн өрхийн бүртгэлийг хийж программд тулган оруулсан байна. Мөн сумдын хүн амын өрхийн бүртгэл санд бүртгэлгүй өрх, иргэний мэдээлэл, хаягийн зөрчилтэй 478 иргэний мэдээллийг тулган, хүлээгдэж буй шилжилтийг баталгаажуулах, алдааг засан ажиллаж байгаа гэнэ.

Аймгийн төвийн 6 багт хүн ам, орон сууцны завсрын тооллогын гэрээт ажилтнууд ажиллуулан багийн өрхүүдийн бүртгэл хаягт тулгалт хийж ХАОСМ-ын програмд оруулж байна.  

                                                                                 Говь-Алтай аймаг Ш.Цоодол

 

Холбоотой мэдээ