Бүх суманд малчдын холбоо ажилладаг болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-12 23:10:27

Говь-Алтай аймагт Швейцарын хөгжлийн агентлагаас хэрэгжүүлж байгаа “Ногоон алт” хөтөлбөрийн хүрээнд бэлчээрийн менежментийг сайжруулах төлөвлөгөөг сум бүрт боловсруулан хэрэгжүүлж байна.

Иргэд малчид нутаг бэлчээрийнхээ онцлогийг ойлгож, ургамалын бүтцийн талаар мэддэг болсноор улирлын онцлогт тохируулан хэрхэн ашиглах, бэлчээрийн талхалдал, доройтлоос сэргийлэх боломжтой болж байгаа ажээ. Үүний зэрэгцээ сум бүрт малчдын холбоог байгуулж тэднийг үйл ажиллагаагаа явуулах ажлын байрны барилгыг  барьж өгчээ. Улмаар малчдын холбоод нь хоршоо эрхлэн, малчдын мал, мах,  малын ноос бүтээгдэхүүнийг зах зээлд нэгдсэн журмаар борлуулах, хямд үнэтэй бараа бүтээгдэхүүнээр хангах, жижиг үйлдвэрлэл эрхлэх замаар ажлын байр буй болгох гээд олон төрлийн ажлууд хийж эхэлжээ.

                                                                                Говь-Алтай аймаг Ш.Цоодол

 

Холбоотой мэдээ