Нийслэлийн иргэд музейг үнэ төлбөргүй үзнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2024-04-19 16:11:05

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Нийслэлийн соёл, урлагийн газар Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар хамтран “Урлахуй, шүтэхүй, гэгээрэхүй” нэгдсэн тусгай үзэсгэлэнг иргэдэд үнэ төлбөргүй үзүүлж эхэллээ.


Чингэлтэй дүүргийн иргэдэд 10 өдрийн турш эл үзэсгэлэнг үзүүлэх бол 14, 15 дугаар хорооны иргэд өчигдөр үзэж сонирхжээ. 

Монгол Улсад орчин цагийн музей байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Соёлын яамны санаачилгаар Дүрслэх урлагийн музей, Богд хааны ордон музей, Чойжин ламын сүм музей хамтран “Урлахуй, шүтэхүй, гэгээрэхүй" үзэсгэлэнг ”Монголын Уран зургийн галерейд зохион байгуулж байгаа юм. 


Ташрамд дурдахад, “Урлахуй, шүтэхүй, гэгээрэхүй” үзэсгэлэнд Дүрслэх урлагийн музей, Эрдэнэзуу музей, Богд хааны ордон музейд хадгалагдаж буй 233 танка буюу шүтээн зургийг дэлгэснээс XVIII зуунд бүтээсэн Гомбо Махгалын цуврал 13 дүр бүхий нагтан бүтээл, Автай сан хааны үеэс монгол оронд шүтэж ирсэн хийдийн гол шүтээн Гомбогүр бурхны дүр зэрэг бүтээлүүдийг үзэх боломжтой.






Холбоотой мэдээ