Энэ сард Бүх цэргийн наадмын барилдаан болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-05-01 09:32:48

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бөхийн холбооноос Монгол бөхийн өргөөнд тавдугаар сард зохион байгуулах хүчит бөхийн барилдааны хуваарийг зарлалаа.


Тавдугаар сард улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн 12 барилдаан болох тов гарчээ. Энэ сард Бүх цэргийн наадам, "Алтан цом"-ын финал гэх мэт олон сонирхолтой барилдаан бөх сонирхогчдын мэлмийг баясгана. 


Тавдугаар сарын 3: Ховд аймгийн Цэцэг сумын 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан Монгол Улсын начин Д.Ганболдын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 барилдаан

Тавдугаар сарын 4: Монгол Улсад газрын харилцааны мэргэжлийн байгууллага үүсэж хөгжсөний 70 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан

Тавдугаар сарын 5: “Их Богд” дэвжээний 20 жилийн ойд зориулсан, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгч гишүүн, улсын ахлах цэц, улсын харцага Д.Батболдын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан

Тавдугаар сарын 10: Увс аймгийн Тэс сумын 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан


Тавдугаар сарын 11: “Алтан жолоо” группийн нэрэмжит улсын арслан цолд хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаан

Тавдугаар сарын 12: Булган аймгийн Дашинчилэн сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат Монгол Улсын гавьяат тамирчин, улсын заан Д.Амгаагийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан

Тавдугаар сарын 16: Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан

Тавдугаар сарын 17: Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын түүхт 100 жилийн ойд зориулсан аймгийн заан Ц.Бадарчийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан

Тавдугаар сарын 18: Увс аймгийн Хяргас сумын харьяат, гавьяат тамирчин, улсын заан О.Одгэрэлийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан


Тавдугаар сарын 19: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан

Тавдугаар сарын 23: Архангай аймгийн Хайрхан сумын түүхт 100 жилийн ойд зориулсан даян аварга Ц.Чимэд-Очирын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан

Тавдугаар сарын 26: Ховд аймгийн Дарви сумын түүхт 100 жилийн ойд зориулсан дэлхийн аварга, олимпын хүрэл медальт, гавьяат тамирчин, улсын начин Р.Даваадалайн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан

Тавдугаар сарын 30: Архангай аймгийн Өлзийт сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан улсын цолтнуудын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан

Тавдугаар сарын 31: Цэргийн цол чимэг олгох “Бүх цэргийн баяр наадам” аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдаан тус тус болно.


Мөн “Алтан цом”-ын төлөөх барилдаантай. Тодруулбал, энэ сарын 20, 21-нд хагас шигшээ, 24, 25-нд алт болон хүрэл медалийн төлөөх барилдаан болсноор “Алтан цом”-ын 2023-2024 оны улирал албан ёсоор өндөрлөх юм.

Холбоотой мэдээ