ДУНДГОВЬ: Хоршоо хөгжүүлэх сангаас энэ онд 400 гаруй сая төгрөгийн зээл олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-03-05 17:33:24
altantogos

Мандалговь, 2024 оны гуравдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Хоршоог хөгжүүлэх сан”-гийн 2024 оны зээлийн төслийг 2 дугаар сарын 29-нөөс 3 дугаар сарын 29 хүртэлх хугацаанд хүлээн авахаар нээлттэй зарлалаа. Тус сумын ИТХ-ын тогтоолоор тухайн жилд олгох зээлийн чиглэлийг баталдаг бөгөөд 2024 онд дараах чиглэлд зээл олгох ажээ. Үүнд:


1.    Хүнсний үйлдвэр:

  • сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэл,
  • талх, нарийн боов, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэл,
  • малын гаралтай дайвар бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрлэл,
  • мах махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрлэл,
  • хоол үйлдвэрлэл

2.    Хөнгөн үйлвэр:

  • модон эдлэл,
  • оёдол эсгүүр,
  • сүлжмэл, нэхмэл, ноос, ноолууран эдлэлийн үйлдвэр,
  • хог хаягдал дахин боловсруулах

3.    Газар тариалан:

  • төмс, хүнсний ногоо тариалалт,
  • мод, жимс, жимсгэнэ тариалах,
  • хүлэмжийн аж ахуй,
  • улаан буудайн соёлж тариалах,

4.    Мал аж ахуй:

  • Мал аж ахуй арьс шир боловсруулах,
  • мал үржлийн үйлчилгээ,
  • мал эмнэлгийн үйлчилгээ,
  • гахай, шувууны туслах аж ахуй,
  • эрчимжсэн мал аж ахуй,

5.    Барилга: барилгын материал үйлдвэрлэл (блок, тоосго, замын өнгөт хавтан),

6.    Үйлчилгээ: гурваас дээш ажлын байр бий болгох үйлчилгээ


Дээрх чиглэлийн хүрээнд тухайн суманд бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулдаг, хугацаа хэтэрсэн зээлийн өргүй, төлбөрийн чадвартай, барьцаа хөрөнгөтэй хоршоонд тус сангийн хөнгөлөлттэй зээлийг олгох юм.


“Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын дагуу зээлийн хүүгийн хэмжээ жилийн 3 хувь, хугацаа 60 хүртэл сар ба зээлийн эргэн төлөлтийн эхний 12 хүртэлх сарын хугацаанд үндсэн төлбөрөөс чөлөөлж болох ажээ.


Сайнцагаан сумын Хоршоо хөгжүүлэх сангаас 2024 онд 400 гаруй сая төгрөгийн зээл олгохыг тус сумын ЗДТГ-ын ЖДҮ, газар тариалан, Хоршоо хөгжүүлэх сан хариуцсан мэргэжилтэн Ш.Бямбаа тодотголоо. 

Холбоотой мэдээ