ЗАВХАН: Отгон сумын чиглэлд онцын шаардлагагүй бол зорчихгүй байхыг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-02-19 15:01:16

Улиастай, 2024 оны хоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн хойд, урд, зүүн бүсийн сумдад цасны зузаан 15-24 см байгаа бөгөөд цасанд суух, сум хоорондын автозам хаагдсан байгаа.


Онцгой байдлын газрын алба хаагчид Отгон суманд зам гаргах, цасанд сууж явах боломжгүй болсон иргэдэд туслах, малчдад өвс тэжээл хүргэх гээд цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдалд ажиллаж байна.


Өнөөдрийн байдлаар 16 автомашин татан гаргаж, 50 гаруй иргэнд тусламж үзүүлээд байна. 


Тус сумын замын нөхцөл байдал хүнд байгаа тул цаг хугацаа, бензин шатахууны зардал их гарч байна. Иймд иргэд онцын шаардлагагүй бол урд бүсийн болон Отгон сумын чиглэлд ойрын хоёр өдөртөө зорчихгүй байхыг анхааруулж байна гэж аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв.  


Холбоотой мэдээ