СЭЛЭНГЭ: Ж.Хаянхярваа: Махны чиглэлийн үхэр сүргийг дагнан өсгөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-02-14 12:57:14

Сүхбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Мөнхтолгой багийн иргэн, Монгол Улсын аварга малчин Ж.Хаянхярваа 1992 оноос одоог хүртэл 32 жил мал аж ахуйн салбарт хөдөлмөрлөж, удам залгасан малч ухаанаа өвөлж явна. 


Ж.Хаянхярваа сүүлийн 3 жилд 850 толгойгоос 265 толгойд шилжүүлж, 2023 оны жилийн эцсийн мал тоогоор 265 толгой мал тоолуулжээ.


Төрөөс баримталж байгаа бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх, бэлчээрийн даац, байгаль цаг уурын өөрчлөлтөөс үүдэн малынхаа тоо толгойг цөөрүүлэн, үхэр сүрэг дагнан өсгөх зорилго тавьжээ.


Иймээс ч үхрийн дулаан байр барьж, малын тоог бус чанарыг эрхэмлэн, малынхаа  үүлдэр угсааг сайжруулан ашиг шимийг нэмэгдүүлсээр иржээ.


Мөн сүү, сүүн бүтээгдэхүүнийг боловсруулах, малыг эдийн засгийн эргэлтэд оруулж, өрхийн эдийн засгаа сайжруулах чиглэл баримтлан сэлэнгэ, казахын цагаан толгойт, герефорд үүлдрийн махны чиглэлийн үхэр сүргийг маллаж байна.


Малаасаа жил бүр 35-40 өсвөр үхрийг бордож, хаврын улирлын махны хэрэгцээнд нийлүүлдэг аж.


Тэрбээр 2019 онд “Аймгийн аварга малчин”, 2023 онд “Алтан тугал”-ын эзнээр тодорч, мөн Улсын аварга хэмээх эрхэм шагналын эзэн боллоо.

Холбоотой мэдээ