ЗАВХАН: Энэ жил 10 сум 100 жилийн ойгоо тэмдэглэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-02-14 12:53:50

Улиастай, 2024 оны хоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Энэ жил тус аймгийн 11 сумын тэгш ой тохиож байна.

Завхан аймгийн Засаг даргын 2024 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн А/46 дугаар захирамж гарч, 2024 онд тэгш ой нь тохиож буй сумдын баяр наадам тэмдэглэн өнгөрүүлэх хуваарийг баталлаа.


Тухайлбал хойд бүсийн Баянтэс сумын 100 жилийн ой 7 дугаар сарын 19, 20-нд, Баянхайрхан сум 7 дугаар сарын 20, 21-нд, Сонгино сум 7 дугаар сарын 21, 22-нд, Сантмаргаз сум 7 дугаар сарын 26, 27-ны өдөр тус тус 100 жилийн ойн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлнэ.

Хойд бүсийн сум болох Асгат сум 1984 онд байгуулагдсан бөгөөд 40 жилийн ойгоо 7 дугаар сарын 18, 19-ний өдөр тэмдэглэнэ.


Аймгийн говийн бүсийн сумдаас Дөрвөлжин сум 100 жилийн баяр наадмаа 7 дугаар сарын 20, 21-нд, Ургамал сум 7 дугаар сарын 19, 20-ны өдөр тэмдэглэнэ.


Завхан аймгийн урд бүсийн Отгон сум 100 жилийн ойн баяр наадмаа 7 дугаар сарын 18, 19-нд, Цагаанхайрхан сум 7 дугаар сарын 19, 20-нд Шилүүстэй сум 7-р сарын 17, 18-ны өдөр тэгш ойн баяр наадмаа тус тус тэмдэглэн өнгөрүүлнэ.


Хангайн бүсийн Яруу сум тэгш 100 жилийн ойн баяр наадмаа 7-р сарын 26, 27-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэх юм.

Завхан аймгийн хэмжээнд энэ жил түүхэн 100 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлэх 10 сум, тэгш 40 жилийн ой нь тохиож буй нэг сум байна.




Аймгийн Засаг даргын захирамжаар түүхэн тэгш ойг тогтоосон хугацаанд тэмдэглэн өнгөрүүлэх, үйл ажиллагааны төлөвлөгөөг батлан, 2024 оны төсөвт багтаан зохион байгуулахыг холбогдох баяр наадмыг зохион байгуулах хороо, сумдын Засаг дарга нарт үүрэг болголоо гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. 

Холбоотой мэдээ