Хуулийн этгээдийн тоо, үйл ажиллагааны чиглэл

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2024-01-16 15:22:42

 Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Статистикийн бизнес  регистрийн  санд 2023 оны  жилийн  эцсийн байдлаар  234.5 мянган хуулийн этгээд байна. Түүний 4.9 мянга нь 4 дүгээр улиралд шинээр нэмэгджээ. Харин 0.2 мянган хуулийн этгээд татан буугдсан байна гэж Статистикийн үндэсний хороо (СҮХ) мэдээлжээ.

 Хуулийн этгээд:

  • 185.9 мянга нь компани,
  • 31.1 мянга нь төрийн бус байгууллага,
  • 4.9 мянга нь төсвийн байгууллага, 
  • 5.3 мянга  нь нөхөрлөл,
  • 4.8 мянга нь хоршоо байна.     

Бизнес регистрийн санд бүртгэлтэй нийт  хуулийн этгээдийг байршлаар нь авч үзвэл:

  • Улаанбаатар хотод 175.2 мянга,
  • Төвийн бүсэд 21.1 мянга, 
  • Хангайн бүсэд 17.5 мянга, 
  • Баруун бүсэд 13.4 мянга,   
  • Зүүн бүсэд7.2 мянга нь  бүртгэлтэй байна.

Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Өмнөговь аймагт 4.3-5.3 мянган хуулийн этгээд бүртгэлтэй байна. Говьсүмбэр, Дундговь, Сүхбаатар аймагт бүртгэлтэй хуулийн этгээдийн тоо 0.7-1.5 мянга ажээ. 


ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ТОО, аймаг, нийслэл, тооны бүлэг, 2023  он



ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ТОО,  үйл ажиллагаа эрхлэлтийн байдал,  улирлаар

Статистикийн бизнес регистрийн санд 2023 онд бүртгэлтэй 234.5 мянган хуулийн этгээдийн 41.3 хувь нь үйл ажиллагаа явуулж байна.


Үйл ажиллагаа явуулсан хуулийн этгээдийг ажиллагчдын тооны бүлгээр авч үзэхэд:

  • 1-9 ажиллагчидтай хуулийн этгээд 84.  8    хувийг ,
  • 10-19 ажиллагчидтай хуулийн этгээд 7.2 хувийг,
  • 20-49 ажиллагчидтай хуулийн этгээд 5.1 хувийг ,
  • 50 ба түүнээс дээш ажиллагчидтай хуулийн этгээд 2.9 хувийг   тус тус  эзэлж байна.

Эдгээрээс 1-9 ажиллагчидтай хуулийн этгээдийн эзлэх хувь өмнөх оны мөн үеэс 0.5 нэгж хувиар өссөн байна


ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛСАН ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН АЖИЛЛАГЧДЫН ТООНЫ БҮЛЭГТ ЭЗЛЭХ ХУВЬ, жил бүрийн эцэст


ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛСАН ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ТОО, эдийн засгийн үйл ажиллагааны чиглэлээр ,жил бүрийн эцэст


2023 онд үйл ажиллагаа явуулсан нийт хуулийн этгээдийн 76.9 мянга буюу 79.5 хувь нь худалдаа, үйлчилгээний салбарынх ажээ.


Статистикийн бизнес регистр нь, “Тодорхой бүтэцтэй, тогтмол шинэчлэгдэн статистикийн зорилгоор ашиглагддаг аж ахуйн нэгж,   байгууллагын бүртгэл” гэж тодохойлжээ. Мөн нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт үйл ажиллагаа явуулахаар  бүртгүүлсэн аж  ахуйн  нэгж,  байгууллага,  тэдгээрийн  салбар  нэгжүүдийн статистикийн мэдээллийг хамруулан ойлгож болох юм байна .Тус  мэдээллийн  санг аж  ахуйн  нэгж, байгууллагын 1998 оны анхны тооллогын дүнд үндэслэн 2006, 2011, 2016, 2021 оны тооллогын дүн,  бусад мэдээллийн  эх үүсвэрээс тогтмол шинэчлэн баяжуулдаг  байх юм.

Холбоотой мэдээ