Б.Ариунаа: Шатахууны үнэ нэмэгдээгүй ч барааны үнэ өссөн нь өөр шалтгаантай байв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
emunkherdene@gmail.com
2021-02-09 22:18:25

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймаг ковид-19 цар тахлын хөл хорио, хязгаарлалт, нөхцөл байдалтай холбоотойгоор зах зээл дээр зохиомол үнийн өсөлт бий болох. Энэ нь иргэдийн амьжиргаанд нөлөөлөхөөс сэргийлэх талын судалгааг хийж буй. Энэ талаар аймгийн Засаг даргын Орлогч Б.Ариунаагаас тодруулав.   

-“Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх хөл хорио, хязгаарлалтаас болж орон нутагт зохиомол үнийн өсөлт, хомсдол үүсэж, энэ нь эргээд иргэдийн амьжиргаанд хэрхэн нөлөөлж байна. Үнийн өсөлт бий болох шалтгаан нөхцөлийг тогтоох зорилго бүхий ажлын хэсгийг аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/439 дүгээр захирамжаар байгуулан ажиллаж байна. Энэ ажлын хэсэг гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний үнийн судалгааг долоо хоног, сараар, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулж судлах. Үнийн өсөлтөд нөлөөлж буй хүчин зүйлийг тогтоох. Гарах арга замыг тодорхойлох чиглэлийг баримтлан ажиллалаа. Гол нэрийн бүтээгдэхүүний үнэд нөлөөлж буй хүчин зүйлийг судлахын тулд аймгийн төвийн бөөний худалдаа эрхлэгч нартай аймгийн Засаг дарга биечлэн уулзаж санал солилцсон. Мөн хүнсний бөөний цэгүүд, Улаанбаатар хотоос нийлүүлдэг бөөний газруудын үнэ, Статистикийн газрын үнийн судалгаа зэргийг харьцуулах. Бараа бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэгчидтэй санал солилцох. Үнийг нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулах, иргэдээс санал авах зэрэг аргуудаар судалгааг хийгээд байна” .  

-Судалгааны үр дүнд Завхан аймагт гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлт хэр байв?

-Энэ оны 11 сарын байдлаар зарим бүтээгдэхүүний үнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад бүх төрлийн цагаан идээний үнэ 1.5-2 дахин өсжээ. Харин Улаанбаатар гурил, элсэн чихэр, жимс жимсгэнэ, өндөг зэрэг гол нэрийн бүтээгдэхүүний үнэ 200-500 төгрөгөөр нэмэгдсэн байна. Харин махны үнэ харьцангуй тогтвортой байсан ч нэгдүгээр сарын 20- ноос өсөх хандлагатай байгаа нь эрэлтээс шалтгаалж буй юм. Төмс, хүнсний ногооны үнэ харьцангуй тогтвортой байгаа ч байцайны үнэ 200-500 төгрөгөөр өссөн байна.  Гэтэл үүнд нөлөөлдөг гол хүчин зүйл болсон шатахууны үнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад А92 бензин 400 төгрөг, дизель түлш 590 төгрөг, А-80 380 төгрөгөөр тус тус буурчээ. Ер нь шатахууны үнэ нэмэгдэхээр барааны үнэ нэмэгддэг гэж иргэд ойлгодог. Худалдаа эрхлэгчид ч ингэж ярьдаг. Гэтэл энэ удаагийн үнийн өсөлтөд хэд хэдэн шалтгаанууд нөлөөлж байгаа нь судалгаанаас харагдсан.

-Тэгвэл бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд яг юу нөлөөлж байна вэ?

-Үнийн хэлбэлзэл, түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийг судалж үзлээ. Тэгэхэд эрэлт нийлүүлэлтийн байдал, бэлтгэн нийлүүлэгчээс үнээ нэмэх, мах,цагаан идээний нэгдсэн зах лангуу байхгүйгээс дамжин борлуулалтаас шалтгаалж үнэ хэт өсөх. Дотоодын үйлдвэрлэлээ дэмжих бодлого дутуу, үнийн хөөрөгдөлд хяналт тавих, таслан зогсоох эрх бүхий албан тушаалтан байхгүй. Шатахууны үнэ нэмэгдэх, цар тахлын нөхцөл байдал зэрэг нь бас нөгөө талаар бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлж байна.

Тиймээс ажлын хэсгээс цаашид аймагт стратегийн хүнсний нөөц бүрдүүлэх /мах, гурил/. Хүнсний болон цагаан идээний стандарт хангасан төрөлжсөн захтай болох. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Төлөөлөл ажиллуулах. Дотоодын үйлдвэрлэлээ дэмжих, дэмжлэг үзүүлэх. Төрөөс хүнсний худалдаа эрхлэгчдэд түрээсийн хөнгөлөлт, төсөл, зээлийн дэмжлэг үзүүлэх. Худалдаа эрхлэгчидтэй үнэ нэмэхгүй байх талаар хариуцлагын гэрээ байгуулах. Дотоодын үйлдвэрлэл эрхлэгчид болох талх, нарийн боов зэрэг бүтээгдэхүүний чанарын шаардлагыг сайтар хангаж, бүтээгдэхүүний талаарх бодит сурталчилгааг тогтмол хийж хэвших шаардлагатай гэж үзсэн. Ажлын хэсэг судалгаанд үндэслээд холбогдох байгууллагуудтай хамтран худалдаа эрхлэгчдээс санал авч хэд хэдэн ажлыг эхлүүлээд байгаа. 

Холбоотой мэдээ