Голомтот бүсээс ирсэн нэг иргэний түргэвчилсэн оношлуурын хариу эерэг гарч тусгаарлажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
emunkherdene@gmail.com
2021-02-09 16:30:16

Завхан/МОНЦАМЭ/. 2021 оны 2-р сарын 8-ны өдөр Улаанбаатар хотоос Нөмрөг, Яруу сумын чиглэлд зорчиж байсан таван иргэний шинжилгээний хариу гараагүй байна гэж аймгийн Шуурхай штабаас мэдээлэв.

Тодруулбал, 2021 оны 2-р сарын 8-ны өдөр Улаанбаатар хотоос Завхан аймгийн Нөмрөг, Яруу сумын чиглэлд зорчиж байсан таван иргэнээс Их-Уул сумын пост дээр түргэвчилсэн шинжилгээ авахад 15 настай иргэний хариу эерэг гарчээ. Эдгээр иргэд хувийн унаагаар явж байсан бөгөөд Нөмрөг сумын хоёр, Яруу сумын гурван иргэн байсан байна. Иргэдийг замд нь буюу Тэлмэн сумын ЭМТ-ийн байранд тусгаарлаад байна. 15 настай иргэний биеийн байдал хэвийн. Ямар нэг эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй. Хамт зорчиж явсан дөрвөн иргэний хариу сөрөг гарсан. Одоогоор ажиглалтын байранд байна. Аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү түргэвчилсэн шинжилгээг явуулахад өнөөдөр өглөөний 05.00 цагт “Genexpert” шинжилгээний хариу сөрөг гарчээ. Шөнийн 01.00 цагт Улаанбаатар хот руу PCR шинжилгээг явуулсан. Хариу хүлээж байна гэсэн мэдээллийг өглөө. Ташрамд Завхан аймаг Улаанбаатар хотоос иргэдээ татан авах ажлыг 1-р сарын 25-наас эхэлсэн бөгөөд энэ сарын 9-ний өдөр хүртэл голомтот бүс нутгаас ирэх иргэдээ татан авах ажил дуусаж буй юм. Түүнчлэн дээрх хугацаанд Завхан аймагт голомтот бүсээс ирж буй иргэн бүрээс Их-Уул сумын пост дээр түргэвчилсэн шинжилгээг авч нэвтрүүлж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ