Хятадын хамгийн том худалдааны түнш нь АСЕАН-ий орнууд болжээ

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2020-06-08 14:44:38

Бээжин /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Гаалийн ерөнхий газраас тус улсын экспорт, импортын нөхцөл байдлын талаар өчигдөр мэдээлэл хийлээ.

Өнгөрсөн сард Хятад улсын экспортын хэмжээ урьдчилан тооцсоноос давсан үзүүлэлттэй байсан бол импортын хувьд тооцооллоос бага үзүүлэлттэй гарчээ.

Тодруулбал, үзүүлэлтийг ам.доллароор тооцвол 5-р сард Хятадын экспортын хэмжээ өмнөх оныхоос 3.3 хувиар багассан үзүүлэлттэй гарсан нь зах зээлийн таамаглаж байсан 6.5 хувийн бууралтаас хавьгүй сайн дүн байв. Харин импортын хувьд өмнөх оныхоос 16.7 хувиар багасаж, таамаглаж байсан 7.9 хувиас хавьгүй илүү үзүүлэлттэй гарчээ. Тэгвэл 5-р сард тус улсын гадаад худалдааны эерэг зөрүү 62.93 тэрбум ам.долларт хүрсэн нь 52.9 хувиар нэмэгдсэн үзүүлэлт байлаа.

Энэ оны эхний таван сарын байдлаар Хятад улсаас АСЕАН-ий орнуудад хийсэн экспортын хэмжээ нэмэгдсэн бол ЕХ, АНУ, Япон руу хийсэн экспорт буурсан дүнтэй гарав. Улмаар тус хугацаанд АСЕАН нь Хятадын хамгийн том худалдааны түнш болсон бөгөөд нийт 1.7 их наяд юанийн гадаад худалдаа хийсэн нь 4.2 хувиар нэмэгдсэн үзүүлэлт аж.   

Холбоотой мэдээ