Иргэн Г.Буяндоржийн гомдлыг судалж хариу өгөхийг хүсжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-02-03 19:30:35
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Иргэн Г.Буяндоржийн ирүүлсэн гомдолтой ЕТГ-ын холбогдох хэлтэс танилцаж УЕП болон АТГ-ын даргад шилжүүлж зохих журмын дагуу судлан шийдвэрлэж хариу өгөхийг өнөөдөр хүслээ. 


Ерөнхийлөгчид хандан иргэн Г.Буяндорж хууль шүүхийн нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эрх ашигт нь ноцтой хохирол учруулсан тухай гомдол өнөөдөр ЕТГ-т ирүүлсэн. Уг гомдолтой ЕТГ-ын холбогдох хэлтэс танилцаж иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 2-т заасны дагуу дээрх байгууллагын удирдлагад шилжүүлжээ.

Холбоотой мэдээ