Их Британи болон Европын Холбоо хамтарсан хориг арга хэмжээг авч хэрэгжүүлэх бодолтой байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-11-15 17:47:30

ЛОНДОН. /ТАСС/. Brexit”-ийн дараа Их Британи улс Европын Холбоотой эн тэргүүний чиглэлд нийцэж буй гадаад бодлогын асуудлуудад хамтарсан хориг арга хэмжээний бодлогыг авч хэрэгжүүлэх бодолтой байна гэж Европын Комиссын баримт бичигт дурджээ.


Тунхаглалын төслийг Их Британийн засгийн газар хийгээд Европын Холбооны Байнгын төлөөлөгчдийн хороо сайшаан дэмжжээ. Хүчин төгөлдөр болгохын тулд баримт бичгийг ЕХ-ны дээд хэмжээний уулзалтын үеэр батлах ёстой бөгөөд Европын парламент болон Их Британийн хууль тогтоогчдын дэмжлэгийг авах ёстой аж. 

Холбоотой мэдээ