Сэргээн засах үйлчилгээнд зорилтод бүлгийн иргэдийг хамруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-10-19 10:18:21

Ховд/МОНЦАМЭ/.Ховд аймгийн ХХҮГ-аас өнгөрсөн  онд нийт зорилтот бүлгийн 325 иргэнд олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээг үзүүлжээ.

Энэ жилийн тухайд хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ “Өдрийн үйлчилгээг” Очир сүлд хоршоо төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэн ажиллаж байна.

Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж Ховд аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас “Сэргээн засах” үйлчилгээнд хөгжлийн бэрхшээлтэй 42 иргэн, хөгжлийн бэрхшээлтэй 15 хүүхдүүдийг хамруулж эхлээд буй.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ