ХОВД: Харилцаа дууны олон улсын тэмцээн маргааш эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-04-19 18:29:51

Жаргалант, 2024 оны дөрөвдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Казах угсаатны харилцаа дууны /айтыс/ олон улсын тэмцээн энэ сарын 20, 21-ний өдөр Ховд аймагт болно.


Тэмцээнд Монгол Улс,  тэр дундаа Ховд, Баян-Өлгий аймаг болон БНХАУ-ын ШУӨЗО, Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Киргиз Улсын төлөөлөл болох 24 авьяастан оролцож, өрсөлдөнө. 


Тэднийг өнөөдөр Ховд аймгийн ЗДТГ, Соёл урлагийн газрын төлөөлөл угтан авч, хүндэтгэл илэрхийллээ. 


Харилцаа дууны олон улсын тэмцээн нь Ховд аймагт тав дахь удаагаа болох ба энэ удаагийн тэмцээнийг тус аймгийн Засаг даргын ивээл дор өрнүүлэх юм. 


  

Холбоотой мэдээ