ГОВЬ-АЛТАЙ: Идэвхтэн байгаль хамгаалагчид ус хуримтлуулах цөөрөм байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2024-04-17 13:25:56

Говь-Алтай, 2024 оны дөрөвдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Жаргалан сумын байгаль хамгаалагч, идэвхтэн байгаль хамгаалагчид ус хуримтлуулах цөөрөм, тогтоол байгуулжээ.


Тодруулбал, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын байгаль хамгаалагч, идэвхтэн байгаль хамгаалагчид Жаргалан уулын 10 байршилд бороо, цасны ус хуримтлуулах 13 цөөрөм, тогтоолыг хийсэн тухай тус аймгийн БОАЖГ-аас мэдээллээ.


Уулын амуудад цөөн тооны худаг байдаг бөгөөд өөр задгай булаг, шанд байхгүй учраас зэрлэг амьтдад усны хүрэлцээ муу байдаг ажээ. Шинээр цөөрөм, тогтоол хийснээр Жаргалан уулан дахь зэрлэг амьтдын усан хангамж сайжирч, амьтад тогтвортой суурьшиж, тэр дундаа янгирын сүрэг өссөнөөр ирвэс айлын малд халдах асуудал тодорхой хувиар буурах юм. 


関連ニュース