Өрхийн эрүүл мэндийн төвийн нийгмийн ажилтнуудын зөвлөгөөн болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-11-08 06:42:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Арваннэгдүгээр сарын 8-ны өдөр болох үйл явдлын тойм:


09.00-12.00 цагт: АТГ-ын Олон нийтийн төвд боловсролын салбар дахь ёс зүй, авлигын эрсдэлийн талаар хэлэлцүүлэг болно.


10.00-11.00 цагт: “Туушин” зочид буудалд “Агроэкологи-Тогтвортой хөдөө аж ахуй” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг ХААИС, Европын холбооны санхүүжилттэй “Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах" (СТРИЙМ) төсөл болон Польш улсын ЭСЯ  хамтран зохион байгуулж байна. 


10.00 цагт: “Блью Скай” зочид буудалд Өрхийн эрүүл мэндийн төвийн нийгмийн ажилтны 2 дугаар зөвлөгөөн болно.

11.00 цагт: “Монгол ньюс” мэдээллийн төвд “Майнд Теч ХХК-иас Ерөнхийлөгчийн "Хүнсний хувьсгал" аяныг дэмжиж, "Үнийн хувьсгал"-ыг эхлүүлж байгаагаа зарлаж хэвлэлийн бага хурал хийнэ. Утас: 9910-0443.

11.00 цагт: Занабазарын музейд Монгол Улсын түүх, соёлын хосгүй үнэт өв “Язгуурын таван бурхан”-ыг анх удаа нэг газар оршоосон “Язгуурын таван шүтээн” үзэсгэлэн гарна. Утас: 9935-5470.

12.00 цагт: С.Зориг агсны хөшөөтэй АН-ын байранд НИТХ-ын төлөөлөгч Д.Бадарсан, Т.Батцогт, Л.Отгонбаатар нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. Утас: 9311-3995, 9997-2117.

関連ニュース