ДАРХАН-УУЛ: Гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио пүрэв гарагт дуугарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-03-26 17:15:29

Дархан, 2024 оны гуравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Энэ долоо хоногийн пүрэв гараг буюу 28-ны өдрийн 16.00 цагт орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулв хийнэ. 


Иймд иргэд дохио дуугарахад айж сандралгүй, газар хөдлөлт болон томоохон хэмжээний аюулт үзэгдэл, осол тохиолдоход хэрэгжүүлэх өрхийн төлөвлөгөөгөө гэр бүлээрээ хамтран боловсруулж, гаргасан төлөвлөгөөгөө дадлага сургуулийн үеэр туршиж тодотгох, өрх гэрийн бэлтгэл, бэлэн байдлаа хангахыг аймгийн Онцгой байдлын газраас зөвлөв.


Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”-д зааснаар жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гаргийн 16.00 цагт улс орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль хийж, бэлэн байдлыг ханган ажиллана гэж заажээ.

Иймд иргэд та бүхнийг жил бүр зохион байгуулдаг гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуульд идэвхтэй оролцохыг уриалж байна.

Related news