Хөрсний бохирдол хүн, малын эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-02-17 17:57:31

Хаврын улиралд хүн амын дунд орчны бохирдолоос үүдэлтэй халдварт өвчин зонхилдог тул гэр хорооллын айл өрх шингэрүүлсэн хог хаягдлаа ил задгай асгахгүй байхыг зөвлөлөө.

ЭМГ-ын мэргэжилтэн Э.Цэвээндуламын хэлснээр бохирдсон хөрсөн дээр тоглох, ус, өвс, ургамлыг хэрэглэх нь хүн, малын эрүүл мэндэд сөрөг, муу нөлөөтэй аж. 2015 онд хөрсний бохирдлоос үүдэлтэй гэдэсний халдварт өвчин 30 бүртгэгдснээс хоолны хордлого нэг, сальмонеллёз 11, цусан суулга 15, А вируст гепатит гурав гарчээ.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

Related news