Хурд хэтрүүлснээс Шалган нэвтрүүлэх цэгийн байрыг дайрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-02-16 09:02:48

Өлгийгээс-Цагааннуурын боомтын шалган нэвтрүүлэх цэг /ШНЦ/ дээр осол гарлаа. Өлгий сумыг зүглэн давхиж явсан машин зогсож чадалгүй ШНЦ-ийн байрыг дайрч зогссон байна.

Энэ байр ашиглалтанд ороод ч удсангүй байв. Замын цагдаагийн тасгийн дарга А.Ержан энэ тухай тайлбарлахдаа, Байр болон машин гэмтсэн төдийгүй жолооч өөрөө хүнд гэмтэл авсан. Тоормоз нь гацсан бололтой, гэхдээ осол гарсан шалтгаан бүрэн тогтоогдоогүй. Хүйтний эрч чанга, зам хальтиргаатай. Ийм нөхцөлд машин техникээ бүрэн шалгаж байж замд гарах, согтууруулах ундаа хэрэглэн замын хөдөлгөөнд оролцохгүй байх, машин жолоодох эрхгүй мөртлөө жолооодож болохгүй шүү гэдгийг тээврийн хэрэгсэл эзэмшигчдэд анхааруулсаар байна. Гэтэл Цагаан сарын эхний өдрүүдэд согтууруулах ундаа хэрэглэсэн хоёр, эрхийн үнэмлэхгүйгээр техник жолоодож явсан хоёр иргэнийг саатуулж зохих шийтгэл оноолоо гэж ярилаа.

Ш.Айзаря

Related news