Дан Коловын тэмцээнд эрэгтэй бөхчүүд хүч үзнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-01-27 14:30:43

Болгарын Софи хотын "UNIVERSIADA” SPORT HALL" спортын ордонд 2016 оны нэгдүгээр сарын 29-30-ний өдөр алдарт бөх Дан Колов болон Никола Петровын нэрэмжит 53 дахь удаагийн чөлөөт бөхийн олон улсын уламжлалт тэмцээн гурван төрлөөр болно.

Өнгөрсөн жил тус тэмцээнийг өнжсөн манай эрэгтэй бөхчүүд энэ жил тус тэмцээнд дараах бүрэлдхүүнтэй оролцоно: 57 кг-д Д.Цогтбаатар /”Алдар”/, 61 кг-д Т.Түвшинтулга /”Гацуурт-Олимп” клуб, оюутны дэлхийн аварга/, 65 кг-д Б.Номин /”Гацуурт-Олимп”, МҮДС, ДАШТ-ий мөнгөн медальт/, 74 кг-д П.Өнөрбат /“Хасу-Мегастарс” клуб, ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин/, Д.Гомбодорж /“Арслан” клуб/ 86 кг-д О.Үйтүмэн /”Алдар”, армийн дэлхийн аварга/ нар хүч үзнэ.

Дасгалжуулагчаар үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, гавьяат тамирчин О.Пүрэвбаатар, шүүгчээр олон улсын шүүгч Х.Ганболд тус тус ажиллана.

Д.Өлзий

Related news