Азийн аваргын эхний өдөр 3 алт, 2 хүрэл медаль хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.tuul@montsame.gov.mn
2024-04-21 12:41:21

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Хонконгт үргэлжилж байна.


Тус тэмцээний эхний өдөр манай улсын 8 тамирчин дэвжээнд гарч, таван медаль хүртлээ. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Баасанхүү, 57 кг-д Л.Энхрийлэн, эрэгтэйчүүдийн 66 кг-д Б.Эрхэмбаяр нар алт, түүнчлэн эмэгтэйчүүдийн 52 кг-д Л.Сосорбарам, эрэгтэйчүүдийн 60 кг-д Б.Цогт-Очир нар хүрэл медаль хүртлээ.


Өнөөдөр эмэгтэйчүүдийн 63, 70, эрэгтэйчүүдийн 73, 81 кг-д манай таван бөх дэвжээнд гарна.

Related news