Ж.Батзандан гишүүн ажлын хэсгийг ахална

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-01-07 16:51:21

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Захиргааны ерөнхий хууль батлагдсантай холбогдуулан бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ.

Засгийн газраас өнгөрсөн онд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьсан. Тус хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар  хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан ахалж буй.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, “Захиргааны ерөнхий хуультай холбогдуулаад зарим хуульд нэмэлт өөрчлөлт оруулах үүргийг Засгийн газар  өгсөн. Энэ дагуу хуулийн төслүүдийг боловсруулах шатанд явна” гэв. Ийнхүү Захиргааны ерөнхий хууль батлагдсантай холбогдуулан бусад холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг гишүүдийн олонхи дэмжлээ.

Б.Туул

Related news