Л.Наранбаатар Азийн В лицензтэй дасгалжуулагч болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн БТСГ-ын хөлбөмбөгийн дасгалжуулагч Л.Наранбаатар Азийн хөлбөмбөгийн холбооны В лицензтэй дасгалжуулагчийн болзлыг хангажээ. Ингэснээр Монголын хөлбөмбөгийн холбооны дээд лигт баг дасгалжуулах, мөн шигшээ баг тамирчдыг удирдаж олон улсын тэмцээнд оролцох эрхтэй болж байна.
Түүний хувьд багш дасгалжуулагчаар 10 гаруй жил ажиллаж, орон нутагтаа хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж яваа хүн юм.
Сүүлийн жилүүдэд Л.Наранбаатар дасгалжуулагчийн бэлдсэн тамирчид улс аймгийн тэмцээнүүдэд амжилтаа ахиулсаар байна.

Д.Дэлгэрмаа
Связанные новости
В Токио проходят 12-е Монголо-Японские консультации между государственным и частным секторами
1 день
С.Чулуун: Во времена Чингис хаана единственные два преимущества в мире были в руках кочевников
2 дня
Премьер-министр Гомбожавын Занданшатар распорядился направить дополнительных врачей-резидентов
3 дня
Ulaanbaatar