2016 оныг “Хүүхэд гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-12-08 14:51:09

Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 13-р хуралдаан болж аймгийн эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, үр дүн, 2016 оны үндсэн чиглэлийн тухай аймгийн Засаг даргын орлогч М.Очирхуяг танилцуулж, ИТХ-ын төлөөлөгчид 2016 оны Үндсэн чиглэлийн малгай зорилтыг "Хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих жил" болгохоор шийдвэрлэлээ.

Тус аймаг “Хүүхдэд ээлтэй аймаг” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс хойш олон ажлыг хийж хэрэгжүүлж байгаагийн нэг нь хүчирхийлэлд өртөж буй хүүхдийг хамгаалах ажлыг эрчимтэй хэрэгжүүлж байна. Тус аймаг 45490 гаруй хүүхэдтэй бөгөөд  хүүхдүүдийн 17.2 хувь нь ямар нэгэн өмгөөлөл, хамгаалал шаардсан хүнд нөхцөлд амьдарч буй хүүхдүүд байгааг мэргэжлийн байгууллагуудын судалгаа, тоо баримтууд байдаг байна. Түүнчлэн сургууль завсардсан, хөгжлийн бэрхшээлтэй, хүчирхийлэлд өртөж байгаа, гэмт хэрэгт холбогдсон, хагас болон бүтэн өнчин, амьдралын хүнд нөхцөлд амьдарч байгаа зэрэг наад захын эрхээ эдэлж чадахгүй байгаа цаашид хүүхдүүдийн гэр бүлд нь түшиглэсэн хүүхэд хамгааллын бодлогыг явуулах нь илүү үр дүнтэй гэж үзэж байгаа ажээ.

Б.Гантуяа

Связанные новости