Өмнөд болон Умард Солонгосын цэргийнхэн яриа хэлэлцээ хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-07-27 14:21:16
МОСКВА. /ТАСС/. Өмнөд болон Умард Солонгосын цэргийнхэн энэ сарын 31-нд хоёр Солонгосын хилийн бүсэд орших Панмүнжом тосгонд яриа хэлэлцээнэ хийнэ гэж “Ёнхап” агентлаг мэдээлэв.
 
Хоёр Солонгосын энэ сарын 14-нд хийсэн цэрэг хоорондын яриа хэлэлцээ нь сүүлийн 10 жилд генералуудын түвшинд хийсэн анхны яриа хэлэлцээ болсон юм. Уулзалтын үеэр талууд цэргийн зүүн болон баруун хэсгийн харилцаа холбооны шугамыг бүрэн сэргээхээр тохиролцсон юм. Баруун хэсгийн цэрэг хоорондын харилцаа холбооны шугам 2002 онд байгуулагдаж байсан бол зүүн хэсэгт 2003 онд байгуулагдаж байжээ. Энэхүү  харилцаа холбооны шугам нь утсаар болон факсаар холбогдох боломжийг бүрдүүлдэг аж.
 
Э.Аянзаяа 

Связанные новости